Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Saturday, March 10, 2012

10 үг...


  1. Эрх мэдэл     
  2. Нүд     
  3. Болзоо    
  4. Хагацал    
  5. Хайр
  6. Улс төр     
  7. Явдалтай     
  8. Инээдтэй     
  9. Бодол     
  10. Монгол



Эрх мэдэлтнүүд дундаас онцгойрдог хоёр хэсэг хоорондоо холбоо тогтоож эхэлвээ.
Нүд нүдээ харалцаж байгаад "Үерхэлийн гэрээ"-нд гарын үсгээ зуралцаж дөрвөл жил хамтархаар болсон юм.
Болзоо тогтоож эхэлсэн тэд сайхан л байлаа, хамтдаа хийх зүйлсээ хийж, цуг худлаа ярьж цагийг зугаатай өнгөрүүлэх боллоо. Гэхдээ тэд "Үерхэлийн гэрээ"-гээ зөрчиж хөндийрж эхэлсэн юм.
Хагацал авчирсан тэдний энэ үйлдэл харамсмаар, хугацаа ч дуусах болоогүй 5, 6-н сар дутуу байлаа.
Хайр гэж агуу зүйл юм аа.
Улс төр гэгч хайраар хүрээлэгдсэн далайд өөр хэсэг бүлгүүд үерхэж эхлэв. Хоёроороо биш таваараа.
Явдалтай гэмээр энэ нөхдүүдийн явуургүй арга нь болой.
Инээдтэй ч гэсэн тэд өөрсдийг нь өсгөсөн "Ард иргэд"-ээс ичмээр.
Бодол минь хөвөрсөөр өглөө ч болчихож, Цэг тавиад дуусгая!
Монгол оронд минь хэлсэнээ хийж чаддаг,
Хэрэгтэй зүйлсээ бүтээж чаддаг тийм л залуус хэрэгтэй ЦЭГ!!!

2 comments:

  1. 11. Машин


    Янз янзын л машин бдаг заавал үзлэгт ороогүй тооны машинаар саналаа тоолж бдаг.. осол гарвал ард түмэн л хохирноо... :)

    ReplyDelete
  2. Өгсөн үгнүүдээр бичих байсан болхоор илүү дутуу юм бичээгүй ээ хэхэ.Машин гэж бсан бол нэмээд бичээд л байна :Р

    ReplyDelete