Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Friday, May 18, 2012

"Глобалчлал ба Орчин үеийн Нийгмийн шинжлэх ухаан" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо


"Глобалчлал ба Орчин үеийн Нийгмийн шинжлэх ухаан" сэдэвт олон улсын хурал 5-р сарын 18-нд МУИС-ийн хичээлийн 1-р байрны дугуй танхимд болж өнгөрлөө. Тус хуралд Их Британий Кембрижийн их сургуулийн профессор Дэвид снит, Шведийн Жонкопингийн их сургуулийн профессор Лена Виналд Моллер, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотын их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн багш Оюун, мөн МУИС-ийн нийгмийн шинжлэх ухааны салбарын багш нар оролцож илтгэл тавив. Хурлын үйл ажиллагааг хааж МУИС-ийн НШУС-ийн захирал, доктор, профессор Г.Эрдэнэбаяр үг хэллээ.
Тус хурал нь НШУС-ийн 65 жилийн ойд зориулагдсанаараа онцлог юм.

Sunday, May 13, 2012

Trust me, I'm a programmer !

За би бол 21-р зууны компьютерийн "С" хэл дээр програмчлагдсан Программист. Надад амьдралд минь гэнэт орж ирсэн хэдэн найзууд бий. Хоомфютэрийн дэлгэц, хулгана, гар тэргүүтэй хэдэн нөхөд минь. Ардчилал гарж хилээр чөлөөтэй нэвтэрдэг болсон тэр үеээс аав минь найзуудын маань өвөг дээдэстэй нөхөрлөл үүсгэжээ. Тэр нь Sega, Nintendo, бидний хэлж заншсанаар Хужаа гэх бүдүүлэг хоомфютэр юм. Бүдүүлэг гэж муулж байгаа ч гэсэн учир мэдэхгүй би аавтайгаа цуг шөнөжин тоглож өглөө нь харин ээждээ загниулдаг байж билээ.