Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Sunday, May 13, 2012

Trust me, I'm a programmer !

За би бол 21-р зууны компьютерийн "С" хэл дээр програмчлагдсан Программист. Надад амьдралд минь гэнэт орж ирсэн хэдэн найзууд бий. Хоомфютэрийн дэлгэц, хулгана, гар тэргүүтэй хэдэн нөхөд минь. Ардчилал гарж хилээр чөлөөтэй нэвтэрдэг болсон тэр үеээс аав минь найзуудын маань өвөг дээдэстэй нөхөрлөл үүсгэжээ. Тэр нь Sega, Nintendo, бидний хэлж заншсанаар Хужаа гэх бүдүүлэг хоомфютэр юм. Бүдүүлэг гэж муулж байгаа ч гэсэн учир мэдэхгүй би аавтайгаа цуг шөнөжин тоглож өглөө нь харин ээждээ загниулдаг байж билээ.

Одоо харин IT,  хоомфютэрийн чиглэлээр сурж, өөрийн хэмжээндээ хөгжиж дэвшиж буй нэгэн. Учир мэдэхгүй хүмүүс намайг Ирис(РС) иддэг буюу ПиСи-чин гэдэг. Ямар сайндаа л танил маань "Чи ч амьдралаа алдаж хөгшин хүний зузаан линз зүүдэг болхондээ" гэхэв. Гэхдээ би ирээдүйн хань ижил, найз охиноо Дота-гаар сольсон мунхаг бишээ. Охин дүү минь тэр хэдэн мунхагуудын нэгэнтэй үерхдэг гэж бодохоор л ПиСи-чин болоод тэр нэг хар юмыг Дота-гаар нь хожоод дахиж хэзээ ч тоглохооргүй болгох юмсан! гэж бодно. Дүү минь нэг удаа писи-чинтэйгээ утсаар гомдлон "Чи наад Дотагаа сонгох юмуу? намайг сонгох юм уу? гэхэд Хайраа байжээ хайр нь эхлээд баатраа сонгоодхий! " гэж хэлхэв. Тэгээд л аав ээж наад дүүдээ ингэж хэл тэгж хэл бид 2 ямар тэр Дота гэдэг гадаад найз охиныг нь таних биш тэглээч хэл ойлголцохгүй гэж ирээд л бөөн юм захина шүү дээ. Би ч яахав нэг л их юм мэддэг агуу хүн царайлаад л дүүтэйгээ уулзаж бөөн юм ярих гэж өрөөнд нь ороод л ОЮУТАН хүний зовлон, нэгж байхгүй нэгж савчих гэж өвдөг сөгдөн шахуу гуйгаад ч нэмэргүй болохоор Хомфүүтэрийг нь форматлаж өгнө хэмээн ам гарж нэгжээ авна. Бодоод байхнээ дүү маань ч бас дотачиноосоо дутхааргүй тэнэг юм. Бичлэг татах гэж Youtube ороод утсаараа бичлэг хийгээд суучихна.
 За тэр ч яахав би программист болох гэж зүдэрж яваа хүн, гэхдээ бараг болцон л доо. Ээж минь их мундаг гэж бодно. Надаар олон ч удаа програм хоомфютэртээ суулгуулж байсан, тэгэх болгондоо намайг маш агуу зүйл хийж байгаа гэж төсөөлнө. Үнэн хэрэгтээ 2-3 удаа "Next" гэсэн товчлуур дарж эцэст нь ганц удаа "Finish" дараад л мундаг царайлаад явж өгнө шүү дээ. Ер нь инстал-дчихаад ч бус зарим зүйлс дээр хүмүүс намайг Харийн хүн шиг хардаг. Би яаж зүгээр хараад суухав тэд нарыг Чулуун зэвсэгийн үеийн хүмүүс шиг л харна шүү дээ. Арга ч үгүй биз, тэд яаж намайг тийм их үсэг, тоо элдэв томьёололыг олж, шийдвэрт хүрж шинийг хийдэгийг гайхдаг биз. Тэд тийм болохын тулд номоо ч ёстой олон удаа эргүүлж тойруулна шүү дээ.
Уг нь одоо 21-р зуун  Хоомфютэр ертөнцийг харах цонх болж өөрчлөгдсөн баймаар. Тийм ч учраас би яаж тэр сайхан цонхноосоо холдхов. Тэрэнд минь аав ээж минь ч надаар бахархах ёстой байтал ихэнхдээ загнина. Чи удаан цагаар хоомфютэрийн ард суулаа, наад нүд чинь гээд л эхлэнэ шүү дээ, уг нь би бусад шиг архи тамхи хэрэглэж, шоу цэнгээн хэсж энд тэндхийн баар савны тавилга болж, зодоон нүдээн хийж байгаа биш. Ойлгохгүй юмдаа намайгаа.
За би Фэйсбүүкээ шалгачихаад, хэдэн хүнд програм татаж өгчихөөд орондоо ороод нойрондоо л төгс програм бичихгүй бол бусад үед хүмүүс хоомфютэрээ форматлуулж, хэдэн инстал хийлгэх гэж гуйсаар байгаад таарах юм. Гэхдээ надад итгэ! би бол Программист. Хүссэн зүйлийг чинь хоомфютэрийн ертөнцөд бий болгоё! ямар ч вирусгүй болтол нь цэвэрлэж өгье! ер нь хүссэн зүйлээ л хийлгэж болно. Гагцхүү чамд байгаа миний сайн найз хоомфютэртэй минь л холбож өг үлдсэнийг нь би хийнэ! Нэг зүйл хэлхэд би Программист болхоос дургүй хүний чинь Фэйсбүүк-ийг хакдаж өгдөг хүн биш шүү!
"Хоомфютэр бол ертөнц байтугайг харах Вакум цонх мөнөөсөө мөн" Windows овогтой Программист...

No comments:

Post a Comment