Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Tuesday, June 19, 2012

Миний сонголт - Миний амьдрал

Миний амьдрал зарим үед нэгэн хэвийн, уйтгартай, бас галзуу, солиотой, хөгжилтэй, адал явдалт гээд киногоор зүйрлэвэл бүх төрлийн кинонд хамрагдахаар. Энэ бүхэн зөвхөн "Сонголт"-оос л шалтгаалдаг.

Яг л Мод шиг. Би хүн бүрийн амьдрал модтой адил гэж боддог. Нэг үндэс суурьтай, дээшээ ургах явцдаа олон мөчир салаанаас нэгийг сонгож тэр замаараа явна. Цааш явж байхад дахиж нэг магадгүй нэлээд хэдэн мөчир салаа таарна. Дахиж нэгийг нь л сонгоно. Энэ мэтээр өөрийх нь сонголтоос шалтгаалж аль мөчир, аль салаагаар явах нь шийдэгдэнэ. Мөчирний цаадах мөчир. Та бодоод үздээ доороосоо явж байтал 4 салаа. Эхний салаа нь Эмч, дараачийн салаа нь багш, цагдаа, гуйлгачин гэх мэтээр хаагуур яаж явахаа өөрөө шийднэ. Нэгийг нь сонгоод цааш явж байтал Баян болох, Ядуу, Ганцаараа, Гунигтай, Жаргалтай гээд дахин мөчир сонгоно. Тээд хэнтэй уулзахуу? хаагуур явахуу ? гээд амьдралд тохиолдох бүх зүйл шалтгаална. Бас навч байна. Навч хийсэн бүтээсэн үр дүн, үр хүүхэд. Зарим хүмүүс навчнаас гадна самар, жимстэй байх нь ч тааралддаг. Мөчир бүр адил байдаггүй сайхан, жимстэй, баян хэрнээ богино эсвэл зовлон бэрхшээлтэй навч олонтой урт. Сонгосон мөчирнөөс шалгтаалж тухайн хүний амьдралын урт богино шийдэгддэг. Яг адилхан мэргэжил, гэр бүл, эд зүйл, эрдэм мэдлэгтэй хэрнээ урт богино 2 ч байна. Мөчир мөчир мөчир... Та ажилруугаа, сургуульруугаа, эсвэл тоглолт үзэх гээд ч юм уу нэг тийш явж байлаа. Төв зам түгжрээтэй алхаж явж болно, хойгуур тойрж явж болно. Түгжрээд цаг минут алдаж байхаар алхаж явав. Алхаад явж байтал дахиад 2-3 сонголт. Замын урдуур, хойгуур, алхахдаа уух ундаа, идэх зайрмаг авах гэж дэлгүүрлүү зүглэх, эсвэл товчилж явах гэх мэтээр сонголт хийхдээ нөгөө нэг сонголтоо үгүй хийнэ. Урдуур алхаад явлаа гэж бодвол хойгуур нь Зулаа, Галаа, Манлай, Чимэгээтэй уулзалгүй өнгөрнө гээд бодоод үздээ =)) .
За за олон юм бичиж уншигч та бүгдийн сонгох байсан, сонгож байгаа сонголтоос алтан цагийг чинь үрээд яахав. Миний амьдралд олон сонголт байсан. Гэхдээ би үргэлж өөрийнхөөрөө явж байгаа, өнөөдрийн хийх зүйлс, хийж бүтээсэн зүйлс гээд л , үр дүнтэй зугаатай хөгжилтэй зовлонтой жаргалтай ... Одоо ч бас нэгэн мөчирийг сонгоод сууж байна.
Харин зарим хүний амьдрал яг гэрлийн шон шиг. Уйтгартай гэхэд дэндүү уйтгартай нэгэн хэвийн, хэвэнд цутгасан, урт богино ямар байхыг цаанаас нь сонгосон. Төгсгөл дээрээ ирээд арай өөр болж байтал дуусна даа гэж...

1 comment: