Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Wednesday, June 27, 2012

Мянган үг...



Хэрвээ танд мянган үг хэлэх боломж үлдвэл та яах вэ?

Яг одоо 2012 оны 6 сарын 28-ны шөнийн 02 цаг 17 минут.
Хэрвээ танд мянган үг хэлэх боломж үлдвэл та яах вэ? гэсэн бодол Мянган үг(A Thousand Words) киног үзэх үед өөрийн эрхгүй төрлөө. Гоё, гоё, гоё бас гайхалтай! магадгүй энэ үгс ч багадана. Энэ киног үзээд нүдэнд нь минь нулимс цийлэгнэсээн би худлаа хэлэхгүй, хэр барагтаа гардаггүй нулимсаа кинонд зориулваа гэж. Танд магадгүй уяхан юм шиг сонсогдож байхыг үгүйсгэхгүй ээ.
Инээдтэй хэсэг дээр маш их инээсэн, тэр мэдээж байх инээдмийн киноны алдарт жүжигчин тоглосон юм чинь. Киноноос цухас дурьдвал Жак гэх залуу өөрийн ажил мэргэжилдээ мэргэшсэн Agent (Agent - би хувьдаа гэрээ байгуулагч, яг юу гэж тайлбарлахаа мэддэггүй ээ). Манайхнаар бол ам паналтай паналчин. Утга учиргүй мэт олон үгс, хөгжилтэй, шоолсон, хараалын гээд л Жак үгнүүдийг урсгаж гарна. Гүйцэж сонсоно гэдэг их хэцүү хэхэ. Тэрээр энэ чадвараа ажилдаа гэртээ ер нь хаана ч ашиглана. Мэдээжийн хэрэг энэ нь муу талтай, Жак маш олон хэрэгтэй хэрэггүй үгс хэрэглэдэг бас бусдын үгийг сонсдоггүй нэгэн. Бүх хэрэг Синжа гэх гэгээрсэн хүнтэй уулзах үеэс эхэлнэ. Жижиг сажиг зүйлсийг орхиод гол зүйл болох Модруу чиглэе! Гэрийх нь хашаанд Жактай холбогдсон маш олон навч бүхий мод гэнэт гарж ирнэ. Жакийг нэг үг хэлэх үед нэг навч, 2 үг = 2 навч гэх мэтээр хэдэн үг хэлнэ, тэр тоогоор навчны тоо хасагдана. Модонд юу тохиолдоно түүнд өөрт нь тохиолдоно, навчис бүгд унаж дуусах тэр мөчид Жак бас үхнэ. Энэ үеэс түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө. Үхэхгүйн тулд үг хэлэхгүйг хичээнэ. Энэ бүхэн түүнийг ажилаас нь, гэр бүлээс нь салгана... Киног ярих сонирхолгүй байдаг учир энэ хүргээд болихоор шийдлээ, үлдсэнийг нь өөрсдөө үз гэж хүсье!
Таны сонирхдоггүй төрлийн кино, дургүй жүжигчин, онц гойд адал явдалгүй, арьс өнгөөр ялгаварладаг эсэх тань огт хамаагүй таниас үз гэж дахин дахин хүсье!.
Хэрвээ надад дэлхийн хаа нэгтээ дээрх мод байдаг бол би эдгээр зүйлсийг бичээд нас минь маш олон навчсаар хорогдох байсан байх. Магадгүй аль хэдийн үхцэн байхыг үгүйсгэхгүй, хэдэн үг бичсэнээ тоолж үзээгүй учир.
Киног үзэж байхад надад ийм мод, надад гэлтгүй бүх хүнд байдаг байсан бол гэсэн бодол үе үе төрсөн. Нэг бодлын амар амгалан, тайван, нэг нэгэндээ хэрэггүй ҮГ хэлэхгүй. Нандин үгсийг хайртай хүмүүстэй зориулна шүү дээ. Харамсалтай нь тоо заагдсан нь. МЯНГАН ҮГ! их мэт боловч хайртай, дотны хүмүүсдээ зориулж хэлэхэд маш бага тоо. Өнөөдөр залуус харагдах байдалдаа хэт их автаж сэтгэлийн гэх зүйлсийг умартжээ. Ганган залуусын амнаас хэрэгтэй хэрэггүй үгс ар араасаа урсаж байна, тэд нэгнийнхээ яриаг үл тоож байна, бусдыг сонсож сураагүй байна. Нэмж хэлэхэд хараал, хараал хэлээд сайхан харагддаг хүнийг би лав мэдэхгүй.
Магадгүй миний мэдлэг хүрэхгүй байх тэр хараалнуудад.
Уг нь манай агуу яруу найрагчидын нэг маань "Хэрэггүй үгийн зэвээр нэгнээ бүү гомдоо" гэсэн байдаг. ҮГ гэдэг салхинд хийсэн алга болдог ч зүрх сэтгэлд хүрдэг агуу зүйл. Үгээр хүнийг алж ч болно, амьлуулж ч болно гэх мэт ҮГ-тэй холбоотой үгс зөндөө.
Миний модны олон навчис унажээ хэхэ, үлдсэн хэдэн үгийг гэр бүл, найз нөхөд, миний хувьд онцгой нэгэн болон бусад хүмүүсд үлдээе!
"Тэвчилгүй хэлсэн үг таны Ноён,
Хэлэлгүй тэвчсэн үг таны Боол болдог..." эцэст нь миний зүгээс "Бод бод бас дахин бодоод нэг үг хэл!" гэж хэлье!
С.Б.Цолмон УБ 2012.06.18

No comments:

Post a Comment