Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Saturday, August 25, 2012

Баасан гуай ?


         
Их хотын амьдрал нар манддагаараа мандаж нэгэн хэвийн байдал үргэлжилдэгээрээ. Хммм өнөөдөр нэг л зүйл биш байх чинь. Найзын маань төрсөн өдөр билүү? Юу билээ өчигдөр сайн найз Пүрвээгийн маань жилд ганц тохиох баярт үйл явдал төрсөн өдөр нь байсан юмдаа...


Би гэдэг хүн уг нь ямар ч найзынхаа төрсөн өдрийг мартаж чаддаггүй юм. Мартвал хэцүүдэнэ биз. Цуг уухгүй гэвэл за тэгээд бүүр царайг нь ч харах эрхгүй болно. Царайг нь харах гэснээс шөнө ч ёстой задгай авчээ. Хэн хэнтэй *харуулсана санахгүй байх чинь.      Эхлээд уг нь бүгд хамгийн хөөрхөнөөрөө ирцэн байсан, тэврэлдэж инээж ханиагаад л, зураг хөрөгөө татуулаад сайхан л байлаа. Хэдэн минутын дараа ч билээ дээ би таазан дээр хүмүүс шалан дээр доошоо харцан байсан байх шүү. Босож ирээд нүдээ нээтэл дэлхийн хөдөлгөөн зогсчихсон жингүүдээд л...дахиад нээтэл дэлхий бүүр солиоруулж байна аа. Нүдний өмнүүр нөгөө таазан дээр байдаг чамин чамин өнгөтэй гэрэлнүүд нь гэрлийн хурдаар иргээд л. Цаашаа юу болсон юм бүү мэд, хальс маань тасраад конец фильма спокойной ночи. Энэ бүхэн болж өнгөрөх мөчид өөрийгөө Жаампэр
(Jumper) буюу шилжигч гэдгээн мэдэх юм. Шөнө нэг газар нүдээ аниад нээхээр гэртээ эсвэл нэг орон дээр хэвтэж байдаг. Гэхдээ цоо эрүүл ухаантай үедээ чадахгүй л байгаа юм даа. Бас амьдрал, философи гүн ухаан ярьж цэцэн цэлмэг үгтэй болчихдог юм шиг байгаан даанч санадаггүй нь л тоогүй хэхэ.
Аа тийн бодоод байсан өнөөдөр нөгөө Баасан гуайн төрсөн өдөр шд. Яаж зүгээр гэртээ суухав мэдээж очилгүй яахав. Гэхдээ түрийвчээ шалгаж байж хэр их *харуулахаа шийдэхгүй бол. Зарим нэг тэнгэрийн амьтад шиг таксанд нь хэдэн зуун доллар хаячихаад зүгээр явчихаж чадах биш. Тэд нар ер нь дэндүү! Тэр таксанд нь өгч байгаа мөнгө зарим нэгнийх нь насаараа харуулах мөнгө шд!
За тэр хэдэд толгойгоо гашилгаад ч яахав. Буцаад Баасан гуайн тухай, тухай гэснээс энэ Баасан гэгч их азтай золиг шүү. Мань мэт нь жилдээ ганц баярлаж байхад энэ хүний төрсөн өдөр нь долоо хоног бүрийн баасан гарагт болдог, тэгээд бодоод үзэхээр маш өндөр настай юм шиг байгаамаа. Зочид нь гэж маш их. Яасан ч их хүн ирдэг юм. Хамгийн сонин зүйл нь тэр төрсөн өдрийн эзэн Баасан гэгчийг нэг ч хүн хараагүй байгаа юм. Хүмүүс уулзаж учраагүй байжээж төрсөн өдрийг нь тэмдэглээд л. Бодоод байсан би хэдэн удаа очсон билээ? Хэдэн удаа Баасантай уулзлаа... Нэг л жийрхээд явчихлаа шүү!
Дахиж очиж байхгүй ээ. Гэхдээ өнөөдөр танихгүй танил дээрээ сүүлийн удаа очиноо.
Харин одоо явж бантангаа идье дөө...
*Харуулах - Шоу(Show) гэдэг үгийг шууд орчуулж бичсэн болно.

No comments:

Post a Comment