Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Tuesday, September 18, 2012

Уйлж буй Улаанбаатар

Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар гэх дууг сонсож үзээгүй Монгол хүн байхгүй байх. Харин мишээсэн дагина шиг миний Улаанбаатар уйлж сууна.
Эх орондоо эзэн шиг нь явах эрх алга, айдас дунд өдөр сарыг өнгөрүүлэх боллоо.Тэнгэр өөд харахгүй бол дээрээс нь юм уначих гээд. Дээшээ харсаар байтал доошоо траншейн луу уначих нэг аюултай. Аль алийг нь харахаар галзуу давхиж байгаа, урсгал сөрч байгаа машинд мөргүүл чих гээд. Монголчууд өнгөрсөн борооны араас цув нөмрөнө гэгчээр болсон хойно ухаардаг нь харамсалтай. Сүүлийн үед болж буй зүйлс биднийг  сэрэх цаг болсоныг хэлж буй мэт...
Улаанбаатар яг л дайны талбар
Унаж байгаа барилгын салбар
Удаан гадаа зогсоход
Ухаан алдан зүрх зогсоно
Өнгөрсөн борооны араас цув гэгчээр
Өдөр өдөр эрдэнэт хүний амь чад хийсээр
Айдас үгүй амьдрамаар байна би
Аюул дунд байгаагаа мэдэж байна уу чи
Азийн мишээсэн цагаан дагина
Анир чимээгүйг эвдэн утас хангинана
Монголын цэрэг цагдаа, эмч нь яст мэлхий
Мистер Пизза нь тэд нараас хурдан гэж хэн мэдхийн

No comments:

Post a Comment