Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Friday, September 21, 2012

Зүүдэндээ би зүгээр хүн байсан

Өглөөний 06:45 минут болж байна, би нүдээ нээлээ. Юу ч гэсэн амьд магадгүй зүүдлэж байгаа гэдгээ мэдэрч байна. Аз жаргалтай ч айдастай энэ мэдрэмж, би дахин мэдэрч дахин сэрэн энэ бүхэн давтагдсааар л...

Хоёр хоногийн өмнө.
36 давхар барилга дээр сүүлчийн нарыг харан зогсох сайхан байна, доор хүмүүс жижигхэн харагдаж байгаа ч дуу нь хажууханд юм шиг сонсогдож байна. Эргэн тойрондоо байгаа зүйлсийг хэсэг ажин зогсож буй тэр залуу уртаас урт амьсгаа аван урагш нэг, хоёр, гурав алхан доош уналаа.
-Яасан хурдан унана вэ? удаан ч юм уу? мэдэхгүй юм даа энэ бүгдийг. Зөрчил дунд амьдрах жаргаж үзээгүй зовлонгоос хэцүү, гэхдээ... Би дахиад нүдээ нээлээ гэж үү? Зүүднээсээ ингэж нэг юм сэрэх гэж. Залуу орноосоо босон цонх руу ойртон алсыг ширтэн гаансаа зуун хэдийг эргэцүүлнэ. Цонхоо дэлгэн өглөөний сэргэг байдалд автан зүүдэндээ буй мэт инээмсэглэсээр ванны өрөө лүү алхлаа. Нэг, хоёр, гурав, дөрөв, таван алхам өрөөнд түүний алхах чимээнээс өөр зүйл үл сонсогдоно. Толинд ядарсанаас болж нүдний доогуур гарсан зураас, түүний царайг бусдаас ялгах сорив тод харагдаж тэр энэ бүхнийг байхгүй мэт үл тоон нүүрээ угаасаар. Утасны дуу бололтой нэгэн зүйл энэ их нам гүм байдлыг алга болголоо. Тэр гайхан өрөөндөө ортол утас биш өөр зүйл түүнийг угтлаа. Энэ бол цаг хугацаа. Түүнийг илэрхийлэх цаг хугацаа. Харин түүний нүдэнд туссан ханан дээр байрлах цаг 19:31 болж байлаа. Эргэж харан хар хурдаараа цонхны зүг гүйн доош үсэрлээ. Нэг, хоёр секүнд өнгөрч газар унан бүх зүйл харанхуй...
Харанхуй дунд цочин сэрсэн залуугийн бүх биеэр хөлс урсан, зүрх нь хурдан цохилж нэг л зүйл биш. Өндийн босон цагаа харлаа. Сайн харагдахгүй байсан ч 04 цаг болж байгааг мэдлээ. Өрөө бүхэлдээ аянганы гэгээнд гэрэлтлээ.
-Хэзээ бороо орж, аянга цахилгаантай ширүүснэ гэлээ. Санахгүй байх чинь. Нэгэнт зүүднээс сэрсэнийх унтаж чадахгүйгээ мэдсэн тэрээр хөшигөө нээтэл аянга цахихоос өөр зүйл түүнд харагдсангүй. Ямар гээчийн хар дарсан зүүд вэ чөтгөр гэж. Аянганы цахих нь ихсэж улам бүр тодорсоор. Зүгээр ч нэг аянга биш бололтой, цахих бүрийдээ хүний дүрс үүсгэсээр. Нэг л мэдэхэд түүнлүү зүглэн ирж байх юм. Огт хөдөлгөөнгүй өөдөөс нь ирэх хүн дүрстэй тод өнгийн аянганаас нүдээ салгалгүй зогссоор нүүр тулан ирлээ. Түүний нүдний өмнүүр бүх амьдрал гэх зүйлс урсан өнгөрсөөр, гэрэл гялтагнаж тэр доошоо аажим аажмаар уналаа.
Өглөөний 06:45 минут болж байна, би нүдээ нээлээ. Юу ч гэсэн амьд магадгүй зүүдлэж байгаа гэдгээ мэдэрч байна. Аз жаргалтай ч айдастай энэ мэдрэмж, би дахин мэдэрч дахин сэрэн энэ бүхэн давтагдсааар л. Дахиад зүүд үү? зүүд хэмээгдэх амьдрал уу? амьдрал зүүдний зааг дээр хэвтээд байна уу? Би сэрэхийг хүсэж байна, дахиж сэрэхгүй зүүдлэхийг хүсэж байна.
Лүг лүг лүг... Энэ чинь зүрхний цохилт уу даа, зүрх цохилж байна. Би амьд юм байна, бага ч гэсэн баярлан инээж гүйх минь. Тэр үед хэн нэгний "Сэрээрэй! сэрээрэй, чи зүүдлэх хэрэгтэй" гэсэн дуу сонсдож тэрбээр ганцаар түнэр харанхуйд үлдсэн юм...

1 comment: