Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Sunday, December 30, 2012

Мэргэжлийн сэтгүүлчтэй гуйлгачин хүүгийн өрнүүлсэн яриа


                                                                /Фельетон/
           Эрт цагт биш энэ л үед бүхнийг мэддэг гайхалтай ч хэн бүгдийг дайрж давшилдаг гайтай хүмүүс олширчээ. Энэ нь тэдний гэм ч биш зан ч биш, харин мэргэжлийн онцлог гээч нь юм гэнэ.


          Гудамжинд мөнгө гуйгаад суух хүү хажуухан талд Сүхийн талбай дээр болж буй сүр дуулиантай ч сүргүй зүйлийг харан сууна. Юу болж байгаа нь мэдэгдэхгүй ч цугларсан олон дунд баярласан хүн ч байна, уйлсан хүмүүс ч байна. Шахдалцсан хүмүүс дундаас хэдэн залуус түүний зүг айсуй. Төд удалгүй хүүгийн хажууд ирэн орчлон ертөнцийн хов живийг ам уралдан ярьж эхлэв.
-Өө нөгөө Болдоо шинэ машин авцан байна лээ гэвүү
-Үүгүй намынх намынх гээд л өөр өөрсдийхөөрөө цааш үргэлжлүүлсээр. Нэг мэдэхэд яриагүй сэдэв үлдээгүй бололтой өөрсдийн амьдралыг ярьж эхэллээ шүү.
Шударга-үнэн тод дуугаар:
-Миний цалин гэж Нонг шимоо л авж хүрэх юмдаа.
-Нам бараад, нам бараадаад ав. Тушаал чинь ч дэвшинэ цалин чинь ч чамаас өндөр болно.
-Хэрэв намд нэгдвэл би хэн нэгний бичээч шиг л болно, мэргэжлээ солидог ч юм уу гэж бодох юм.
Үлгэрийн амьдрал сонины Артал ийн хэлэв:
-Бидний хийх ёстой ажил, хийх л хэрэгтэй. Та нар намайг хар л даа, амжилтын үндэс чинь жижиг зүйлс байдаг юм. Би л гэхэд юу тааралдсан бүгдийг бичдэг, жижиг гэж голж болохгүй. Тэр шувуу сайхан нисэж байна, тэнд хүүхдүүд тоглож байна, машины түгжрэл гээд эргэн тойрноо харах хэрэгтэй. Гол нь сенсацлаад өг. Тийм байхад ч урамтай даа.
Арталын хариуд Бүлт-үсрэгч:
-Аргагүй л дээ эгч чинь
Үлгэрийн амьдралсонины эрхлэгч. Чамайг хоосон цаас бариад очиход ч сайхан нийтлэл байна гээд шагнахад ч бэлэн хүн. Сэтгүүлч хүн гэдэг хөдөлмөрлөх ёстой, түүнийхээ төлөө зүтгэдэг байх ёстой. Би арван жилдээ шилдэг сурагч, түргэн уншигч харин сэтгүүлч бэлтгэх сургуульд 3 сар сурсан юм шүү. Би их зүйл ч сурсан.
Тэднийг
Амьдралд ойрхон сэтгүүлийн Их мэдэгч шоолон:
-Хаха хүүхдүүд ийм дээрээ л хөөрхөн шд. Ах нь та нарыг энд ингэж явахад би Орос улсад сурж явлаа шүү. Уг нь олон ч улс надад санал тавьсан юм, гэхдээ би харих зам нь ойрхон юм гээд Орос улсруу явсан юм.
-Та тэнд их зүйл сурсан уу?
-Да да, их байлгүй яахав. Бас бус олон хэл ч мэднэ.
-Та чинь бараг Арго багш юм бишүү? гэж хэлэв үү үгүй юу
Улстөрийн төлөө сонины Улстөржүүлэгч:
-Маргалдаад байвал та нар
Хоосон Амлагч нам шиг л үлдэнэ. Манай нам гэхэд энэ сайхан зүйлсийг бүтээж байна, би байгаа байдлыг нь бичиж байна. Тун энгийн шүү дээ.
-За боль доо чиний бичсэн зүйлсийг нийтлэл ч гэхгүй. Миний бичсэн зүйлсийг унш бас суралц.
"Мал төллөлт өмнөх оныхоос өссөн ч өнгөрсөн оныхоос буурчээ” энэ нийтлэл маань шүрүүп, юу билээ нөгөө алх бишээ аа тийн Хадаас материал болж байсан юм.
-“Чихрийн шижингээр өвчлөгсдийн нас залуужжээ”.
Та нар үүн шиг хэрэгтэй мэдээ бичиж байлдаа, юу болохгүй байна бүтэхгүй байна түүнийг бич. Энэ чинь мэдрэмж. гэж хэлтэл тэд нарын яриаг сонсон суусан хүү:
-Таны мэдээ тань болохгүй байна шүү дээ. Хэрэв таны бичснээр бол олон хүн чихрийн шижин өвчингөөр өвчлөхийг хүснэ. Залуужуулдаг өвчин юм бишүү?
-Ухаантай хүү байна, би чамд хэлсэн шүү дээ, миний нийтлэл шиг л байх ёстой. Миний нийтлэлийг уншиж бай, бас энэ хүүгийн үгийг сонс.
-Ахаа таны нийтлэл ч бас өмнөх он, өнгөрсөн он хоёр өөр зүйл гэж үү? Ийм зүйлийг хадаас болгон оруулдаг таны эгч чадвартай хүн юм.
-Юу гэнээ магтаад хидэн үг хэлцэн чинь харин, ахийнхаа үгийг сонс дүү минь.
-Хидэн биш хэдэн бас та ахийнхаа гэж хэлсэн. Ахынхаа гэж хэлдэг юм шүү дээ. Тэдний дуу намсан ийш тийш харан үзэг цаас нийлүүлэв. Харин Шударга-үнэн:
-Овоо эр байхнээ? Хаанаас ийм зүйлс сурав?
-Өдөр болгон хүмүүс эх хэлээрээ бичсэн зүйлсийг хаядаг. Тэр хог хаягдлуудыг уншиж, хүмүүсийн яриаг голж шилэхгүй нэг бүрчлэн сонсдог юмаа.
-Зөв! Ухаантай хүү байна. Дүүгийн алдар, нэр хэн билээ?
-Хүмүүс юу ч мэдэхгүй гуйлгачин гэж дууддаг. Харин нэр минь Ган-үзэгтэн.

No comments:

Post a Comment