Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Thursday, January 3, 2013

Хүндэтгэлийн хараал

                                                            /Фельетон маягийн/
Би бээр Улаанбаатар хотод амьдардаг соёлт иргэн билээ. Төрсөн цагаасаа хойш хараал хэлж үзээгүй, харанхуй болцон байхад гадуур явж үзээгүй нэгэн юмаа. Энэ мэтээр өөрийнхөө тухай цухас дурьдах юм бол мөд дуусахгүй. Соёлтой иргэдэд шагнал өгдөг байсан бол гэрийн минь ханаар нэг дүүрнэ дээ. Гэх мэтээр өөрийгөө л их соёлтой иргэн гэж бодоод байсан арай үгүй юм шигээ. Бусдын соёлыг ажиглалт дүгнэлт хийлээ л дээ. Тэгсэн энэ нийгмийн харанхуй тал, тоггүй троллейбус гэж адлагддаг хүмүүс чинь харин ч хүндэтгэлтэй харьцдаг гэдгийг би нотолсон!

Хүндэтгэлийн хараал байдаг гэж огт төсөөлөөгүй явсан би мэл гайхсан даа.
Хэлж байгаа найман үгнийх нь арав нь хараал байдаг ч гэсэн хараал болгон хараал биш юмаа. Үг бүхэн утгатай, өгүүлбэр бүхэн цэгтэй гэдэг шиг бас янз бүрийн утга агуулсан үг хэллэг байна шүү. Эхлээд сонсоход цочирдмоор, Ээжээ энэ юу вэ гэж уулга алдмаар. Жишээ болгож хэдхэн үг та бүхэнтэй хуваалцья.
Эхний хүндэтгэлийн үг - Г*ч** Сүүлийн хэдэн жилийн хооронд Монголчуудын ихэнх нь Мөнх хөх тэнгэртээ мөргөж, шүтэх болсон. Үүнтэй холбож энэхүү үгийг тайлбарлаж байгаа юм. Г*ч** гэдэг бол эмэгтэй чоно, ерөнхийдөө бол чононы эхнэр, авгай л юмдаа. Чоно гэдэг чинь харин "тэнгэрлэг амьтан". Тэгэхээр нэгнийгаа ихэд хүндэтгэлтэйгээр дуудаж байна аа гэсэн үг. Тэнгэрийн амьтан ч гэж байж магадгүй гэж бодож байгаа, Хөөе г*ч** минь гээд л өөрийн харьяат болгож хэрэглэдэг юм билээ. Төв аймгийн зарим сумдаар иргэд нь байнга биенийгээ тэнгэрийн амьтанаар авгайлна. Энэ бол энгийн хэллэг. Одоогоор үүнээс илүү тэнгэрлэг амьтанаар нэгнийгаа дуудахгүй байгаа л даа Монголчууд. Ямар Хангарьдаа гэлтэй биш, хүн болгон тэгээд байвал хэцүү шд, амар хялбараар нь г*ч** нь сонсголонтой, утга ч төгөлдөр.
За харин дараачийн үг бол - Нохой, гөлөг 
Зарим тохиолдолд Жингэр гэж дуудагдах нь ч бий. Зиа энэ үгийг авч үзвэл "Андаа", "Найзаа"
 гэсэн утга илэрч байгаа юм. Хүний хамгийн сайн анд болох нохойтой зүйрлэж энэ үгээр хоорондоо харилцах нь их. Хэдий муу зүйл хийсэн ч үнэнч гэдгийг нь мэдээд байгаа юм. Нохойг би лав муу амьтан гэж сонсоогүй, харин зарим нь нөгөө Шархаданд очихоор болцон юм билээ, амьтанд зориулсан галзуугийн эмнэлэг ч гэж байхгүй байхаа. Ааа бас мартах шахаж нөгөө утга нь "Ховор" гэж байгаа юм. Хэдхэн жилийн өмнө хаашаа л харна нохой байдаг байлаа шүү дээ, золбин тэжээвэр гээд л. Нэг л мэдэхэд тэр олон ноход алга болж хотын гудамжаар тоотой хэдэн нохой л харагддаг болсон. Сүүлдээ ч танидаг болчих гээд л. Яг энэ утгаараа бол нохой минь гэдэг ч ховор, нандин ч гэж байгаа юм билүү.
Ерөөлийн шинжтэй бас хэд хэдэн хараалын үг байнаа байна
Муу хулгайч минь - ямар нэгэн юм хийгээд баригдсан хүн бололтой. Сайн болоорой гэж ерөөж байгаа нь ил.
Үхэж байсан хар хүүр - нэг л мумми нүдэнд төсөөлөгдөөд л, жийрхэмээр. Гэхдээ үхэж байсан хар хүүр гэхээр өмнө нь үхээд одоо сэрцэн тийм цогцос ч юм, хүн ч юм шиг. Нэг тийм эзэн бие л байгаа байх. Ерөнхийдөө бол амьдрал үзсэн, амьдралын ухаан суусан хүнийг ингэж дуудаад байх шиг байгаа юм.
Энэ мэтээр л үг болгонд дүгнэлт хийвэл муухай биш эерэг утгаар нь ойлгогдох үг их юм билээ. Үгэнд ач холбогдол өгдөг байсан ард түмэн шүү дээ. Биширмээр ч юм шиг. Сонин юм шүү...

2 comments: