Тамын тогооны үлгэрийг мэдэхгүй хүн байхгүй байх.Дээш тэмүүлсэн,зорьсон зорилгодоо явж буй хүмүүсээ Монголчууд үргэлж доош нь татаж байдаг.Мэдээ мэдээлэл дунд,хоорондоо ярьж буй яриа зэрэг ихэнх нь ийм байдаг,энгийн жишээ нь Фэйсбүүк,интернэт сайт-ууд дээрх сэтгэгдэлүүд байна.Шүүмжилж бурууг нь хэлэх хэрэгтэй ч гэсэн хэмжээ хязгаар гэж бий!Газар доор ортол нь муулчихаад өөрсдийгөө гавъя байгуулсан аятай өөрөөрөө бахархдаг нь олон.Ишшш өрөвдмөөр ч юмдаа,өөрсдөөсөө ичээсээ!Энэ мэт үлгэрүүд өдөр болгон л болдог.
Харин одоо үлгэрийг өөрийнхөөрөө найруулаад хөөрхөн Шоу эрхэлдэг хүмүүслүү анхаарлаа хандуулъя.Энэ шоу нь мэдээж Сонгууль дөхөөд ирэхээр ихэсдэг,яг л борооны дараах мөөг.Тэднийг "Дээд"-чүүл гэж нэрлэгддэг хязгааргүй эрх дархтай хүмүүс,бусдын зовлонгоор мөнгө ологчид буюу "Мөлжигчид" эзэлдэг.Тэдгээр гайхалууд хэзээ,хэнийг,яаж урихандаа оруулахаа хэнээс ч илүү мэддэг.Хамгийн гайхалтай нь үлгэр давтагдаад байхад уншдаг хүмүүс нь ихэссээр л...Аз жаргалтай сайхан ирээдүйг нүдэнд нь үзэгдтэл ярьж өгнө,иргэд итгэж өөрсдөө шат болж бөхөлздөг.Бөхөлзөхгүй гээд ч яахав тэд амьд явахыг л хүснэ шүү дээ.Хамгийн энгийнээр үлгэр нэг иймэрхүү байдалаар аз жаргалтай төгсгөл эрх мэдэлтнүүдэд л очдог.