Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Friday, May 18, 2012

"Глобалчлал ба Орчин үеийн Нийгмийн шинжлэх ухаан" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо


"Глобалчлал ба Орчин үеийн Нийгмийн шинжлэх ухаан" сэдэвт олон улсын хурал 5-р сарын 18-нд МУИС-ийн хичээлийн 1-р байрны дугуй танхимд болж өнгөрлөө. Тус хуралд Их Британий Кембрижийн их сургуулийн профессор Дэвид снит, Шведийн Жонкопингийн их сургуулийн профессор Лена Виналд Моллер, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотын их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн багш Оюун, мөн МУИС-ийн нийгмийн шинжлэх ухааны салбарын багш нар оролцож илтгэл тавив. Хурлын үйл ажиллагааг хааж МУИС-ийн НШУС-ийн захирал, доктор, профессор Г.Эрдэнэбаяр үг хэллээ.
Тус хурал нь НШУС-ийн 65 жилийн ойд зориулагдсанаараа онцлог юм.

Sunday, May 13, 2012

Trust me, I'm a programmer !

За би бол 21-р зууны компьютерийн "С" хэл дээр програмчлагдсан Программист. Надад амьдралд минь гэнэт орж ирсэн хэдэн найзууд бий. Хоомфютэрийн дэлгэц, хулгана, гар тэргүүтэй хэдэн нөхөд минь. Ардчилал гарж хилээр чөлөөтэй нэвтэрдэг болсон тэр үеээс аав минь найзуудын маань өвөг дээдэстэй нөхөрлөл үүсгэжээ. Тэр нь Sega, Nintendo, бидний хэлж заншсанаар Хужаа гэх бүдүүлэг хоомфютэр юм. Бүдүүлэг гэж муулж байгаа ч гэсэн учир мэдэхгүй би аавтайгаа цуг шөнөжин тоглож өглөө нь харин ээждээ загниулдаг байж билээ.

Tuesday, April 24, 2012

Хааяа би

Хааяа би тэнгэрт нисмээр
Тэгээд газарт унамаар
Унаад дахиж босмоор
Босоод өвдөгөө цохимоор
Цохиод дээшээ хармаар
Хараад баярламаар
Баярлаад тэнгэрт нисмээр...

Sunday, April 8, 2012

Хэлэх үг

Зиа тэгж байгаад шинэ шинэ постуудаа оруулна бас засвар хэрэгтэйг нь засна.
Ойрд нет-гүй бас залхуу хүрээд байлаа гэж =)
Бүгдэд нь баярлалаа.Таныг хүндэтгэсэн С.Б.Цолмон

Tuesday, April 3, 2012

Би Супер хүн

За нөгөө л нэг БИ гэдэг хүн гэдгээрээ эхэлье. Оройн 0:30 минутанд энэ тэндхийн мэдээ, блог, ФБ профайл хэссэн шигээ сууж байваа. Харин -Юу хийж байна гэх нэгний асуултанд хариулахдаа маш олон юм бодож байгаагаа хэллээ(янз бүрийн юм бодоод л....толгойд ёстой хар мянган бодол орж ирэх юм аа...)

Гэнэт-ийн бодол

Би гэдэг хүн үе үе марзагнах, маяглах,шоглох, элийрэх, элдэв сонин зүйл сэдэх дуртай гэж. Харин гэнэт(тэнэг)ийн хачин бодолуудаа энд бичиж байя гэж бодлоо.

Friday, March 30, 2012

Миний хувьд

Миний хувьд Амьдрал гэдэг тун энгийн.Цаас, үзэг л хэрэгтэй.
Нүдээ аниад цаасан дээр үзгээрээ зураас татдаа...