Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Friday, March 1, 2013

Нэгхэн хундага шдээ...

Зээ цаана чинь шинэ хууль батлагдаж тэмдэглье 1-хэн хундага
Замдаа тамхи татсан хүн харсангүй нүдэндээ ч итгэхгүй 1-хэн хундага
Хүмүүст хэрэгтэй хууль байна лээ талархья 1-хэн хундага
Хэрэгжилт нь сайн биелээсэй билээ гэж ерөөгөөд 1-хэн хундага

Friday, January 18, 2013

Монгол эрчүүд тооны хэлээр

Монгол эрчүүд тооны хэлээр гэсэн сонирхолтой зураг харлаа. Baabar.mn-ий toimdesigner-ийн зургийг хусваа. Бэлтгэсэн Л.Эрдэнэжаргал гэж байна.

Thursday, January 3, 2013

Хүндэтгэлийн хараал

                                                            /Фельетон маягийн/
Би бээр Улаанбаатар хотод амьдардаг соёлт иргэн билээ. Төрсөн цагаасаа хойш хараал хэлж үзээгүй, харанхуй болцон байхад гадуур явж үзээгүй нэгэн юмаа. Энэ мэтээр өөрийнхөө тухай цухас дурьдах юм бол мөд дуусахгүй. Соёлтой иргэдэд шагнал өгдөг байсан бол гэрийн минь ханаар нэг дүүрнэ дээ. Гэх мэтээр өөрийгөө л их соёлтой иргэн гэж бодоод байсан арай үгүй юм шигээ. Бусдын соёлыг ажиглалт дүгнэлт хийлээ л дээ. Тэгсэн энэ нийгмийн харанхуй тал, тоггүй троллейбус гэж адлагддаг хүмүүс чинь харин ч хүндэтгэлтэй харьцдаг гэдгийг би нотолсон!

Sunday, December 30, 2012

Мэргэжлийн сэтгүүлчтэй гуйлгачин хүүгийн өрнүүлсэн яриа


                                                                /Фельетон/
           Эрт цагт биш энэ л үед бүхнийг мэддэг гайхалтай ч хэн бүгдийг дайрж давшилдаг гайтай хүмүүс олширчээ. Энэ нь тэдний гэм ч биш зан ч биш, харин мэргэжлийн онцлог гээч нь юм гэнэ.

Thursday, December 13, 2012

Архи уугаагүй арван жил өнгөрчээ

Хорвоогийн тоосыг манаргах гэж оролдож олон жил өнгөрчээ. Гэхдээ олон гэж бодож байгаа ч амьдрал гэдэг агуу зүйлийн нэгээхэн хэдхэн секүнд л одоогоор өнгөрсөн байх. Ингээд л гүн ухааны шинжтэй юм сараачих гээд байдаг юм.

Sunday, October 7, 2012

Хачирхалтай зүүд

Хачирхалтай нь аргагүй сонин зүүд, бодит мөртлөө болж буй зүйлс нь бодит бус зүүдийг 2012.10.08-ны шөнө магадгүй үүрээр зүүдэллээ. Зүүдэлсэн зүүдээ бодоод инээд ч хүрэх шиг, гайхаад л сууж байна. Ойрдоо зүүд зүүдлээгүй нэг зүүдэлсэн чинь дэндүү сонин инээдтэй зүүд зүүдлэх юм. Тэрийгаа бичиж тэмдэглээд авья гэж бодлоо...

Friday, September 21, 2012

Зүүдэндээ би зүгээр хүн байсан

Өглөөний 06:45 минут болж байна, би нүдээ нээлээ. Юу ч гэсэн амьд магадгүй зүүдлэж байгаа гэдгээ мэдэрч байна. Аз жаргалтай ч айдастай энэ мэдрэмж, би дахин мэдэрч дахин сэрэн энэ бүхэн давтагдсааар л...