Сайн байна уу? энэ өдрийн гоё, муухай, бүрхэг, жаргалтай гээд уншиж байгаа нэгний ямар өдөр уншиж байгаад нь зориулж мэндэлвээ. Ойрдоо Блог-руугаа шагайсангүй, пост үлдээсэнгүй. ФБ гэж нэг юм хамаг байдаг анхаарал татаад гэж буруугаа Фб-рүү чихэж болохгүй юмаа. Дадлага эхэлцэн гадуур завгүй байгаа, ажилаа харин бараг мартцан л сууна. Дадлага дуусахаар очино доо. Одоо харин ажил дээрээ( 2 газар 2ууланг нь ажил гээд сурчихаж) блогоо ухаад энэ ертөнцийн сонин хачинг уншсан шигээ сууна.
Бичиж хийх зүйл их ч зун болгон амралтаараа амарсан шиг амарж сурсан хүн завсар зайгүй ажил хийгээд зуныг үдэх шинжтэй. Сайхан хөдөө цэвэр агаарт( уг нь хөдөө цэвэр агаарт сайхан л даа, гэхдээ яриагаараа биччихлээ) амарсан шигээ хэд хоновол энэ бие эрч хүчээр дүүрлээ.
Залхуурал дээд цэгтээ тулчихсан, гадаа нар шараад нозоорсон хүн энд суугаад л байна.
Хийх юмаа ч олж ядаад илүү дутуу юм бичээд л хэха...
За тэгж байгаад сонирхолтой гэж бодож байгаа зүйлсээ постлоноо, мэдээж хэрэг өөрийн хийсэн зүйлсээ. Аа гэхдээ яг хэзээ гэдэгээ баттай хэлж чадахгүй нь.
Энэ хүргээд постоо өндөрлүүлье!
Баяртай блогчидоо...