Үлгэр бүхэн Эрт урьд цагт эхэлж амар сайхандаа жаргадаг шигээ
Үнэндээ үлгэр гэж бодсон амьдрал үргэлжид сайхан бишдэгээ
Урт удаан жаргах наран зүүнээс мандаад
Урьдын адил сэтгэл санаа минь гандаад
Нэг л бишээ энэ бүхэн зүгээр болохгүй
Нисээд алсын алсад одохвий
Нэн тэргүүн эх орон гэх ойлголтгүй ч
Насны бөгсөнд ясаа эх нутагтаа гэх
Зуун зуун жил энэ эх орны төлөө
Залуусын цус асгарж одсоор
Дайны саарал утаа энэ тэндгүй
Даанч дайныг нүдээр үзээгүй ээ
Худал өчиж чадашгүй энэ үгс
Хуурамч занг харуулахгүй төгс
Эхлэлтэй бол төгсгөлгүй мэт боддог ч
Энд хүрээд Замбараагүй мөртөө дуусгая...
2012.06.17 13:17 УБ С.Б.Цолмон
saihan bichisen baina shvv duunii ug boluul saihan sangdlaa amid xogjmiin hamtlag ntr duuuluul ix goy duu bolhoor shuleg bainaa
ReplyDeleteНасны бөгсөнд ясаа эх нутагтаа гэх <--- энэ хэсэг нь жоохон эвгүй сонсогдох байхдаа :D
ReplyDeleteБаярлалаа.