"Глобалчлал ба Орчин үеийн Нийгмийн шинжлэх ухаан" сэдэвт олон улсын хурал 5-р сарын 18-нд МУИС-ийн хичээлийн 1-р байрны дугуй танхимд болж өнгөрлөө. Тус хуралд Их Британий Кембрижийн их сургуулийн профессор Дэвид снит, Шведийн Жонкопингийн их сургуулийн профессор Лена Виналд Моллер, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотын их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн багш Оюун, мөн МУИС-ийн нийгмийн шинжлэх ухааны салбарын багш нар оролцож илтгэл тавив. Хурлын үйл ажиллагааг хааж МУИС-ийн НШУС-ийн захирал, доктор, профессор Г.Эрдэнэбаяр үг хэллээ.
Тус хурал нь НШУС-ийн 65 жилийн ойд зориулагдсанаараа онцлог юм.