Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Saturday, February 25, 2012

Чи бол Монгол!!!


Хийж бүтээгээгүй байж биднийх хэмээдэг ЧИ МОНГОЛ !
Хүний хийснийг муулж суудаг ЧИ МОНГОЛ!
Гудамжиндаа хогоо хаячаад дээш хардаг ЧИ МОНГОЛ!
Гуйлга гуйсан нэгнийг хог мэт хардаг ЧИ МОНГОЛ!
Сайн явхад нь инээж дагадаг ЧИ МОНГОЛ!
Саар явах үед нь танихгүй өнгөрдөг ЧИ МОНГОЛ!
Их түүхээ мэдэхгүй Чингис гэж орилдог ЧИ МОНГОЛ!
Ичих нүүрээ уландаа гишгэсэн ЧИ МОНГОЛ!
Хужаад нутгаа худалдчихаад
Худлаа инээж байгаа ТА Ч БАС МОНГОЛ!...
P.S. Бухимдсан үедээ засварлаж бичнээ =)

Wednesday, February 15, 2012

Анх удаагаа архи уусан минь

Би гэдэг айлын бага эрхийн балай нэртэй нэгэн.Энэ нэрнээсээ салмаар байдаг ч надтай Наалдан ПАД! Дээрээ 2 ахтай,бид 3 3-уулаа 12-р сард төрсөн.Тийм ч болхоор бага байхад нэгнийх дээр нь нийлүүлээд тэмдэглэдэг байсан юм.Ах дүү хамаатан садан гээд л их юм болно,зассан ширээн дээр 100-ын ундаа(өнгө өнгөөрөө,яг тэр амтаар нь дахиж уух юмсан) чихэр,бялуу гээд бас хамгийн гол зүйл нь бэлэг.Юу өгөх бол гээд хүлээгээд суучихдаг,ямар ч бэлгэнд баярладаг харин хобби болох машин өгвөл маш их баярлана шүү дээ.Яг одоо бичих гэж байгаа 2002 оны төрсөн өдрөөр аав,ээж 2 минь машин өгж байлаа.Одоо ч гэсэн дугуй,цонх нь уначихсан юм байж л байдаг.

Monday, February 13, 2012

Орчин цагын тамын тогооны үлгэр буюу амьд шат

Тамын тогооны үлгэрийг мэдэхгүй хүн байхгүй байх.Дээш тэмүүлсэн,зорьсон зорилгодоо явж буй хүмүүсээ Монголчууд үргэлж доош нь татаж байдаг.Мэдээ мэдээлэл дунд,хоорондоо ярьж буй яриа зэрэг ихэнх нь ийм байдаг,энгийн жишээ нь Фэйсбүүк,интернэт сайт-ууд дээрх сэтгэгдэлүүд байна.Шүүмжилж бурууг нь хэлэх хэрэгтэй ч гэсэн хэмжээ хязгаар гэж бий!Газар доор ортол нь муулчихаад өөрсдийгөө гавъя байгуулсан аятай өөрөөрөө бахархдаг нь олон.Ишшш өрөвдмөөр ч юмдаа,өөрсдөөсөө ичээсээ!Энэ мэт үлгэрүүд өдөр болгон л болдог.
Харин одоо үлгэрийг өөрийнхөөрөө найруулаад хөөрхөн Шоу эрхэлдэг хүмүүслүү анхаарлаа хандуулъя.Энэ шоу нь мэдээж Сонгууль дөхөөд ирэхээр ихэсдэг,яг л борооны дараах мөөг.Тэднийг "Дээд"-чүүл гэж нэрлэгддэг хязгааргүй эрх дархтай хүмүүс,бусдын зовлонгоор мөнгө ологчид буюу "Мөлжигчид" эзэлдэг.Тэдгээр гайхалууд хэзээ,хэнийг,яаж урихандаа оруулахаа хэнээс ч илүү мэддэг.Хамгийн гайхалтай нь үлгэр давтагдаад байхад уншдаг хүмүүс нь ихэссээр л...Аз жаргалтай сайхан ирээдүйг нүдэнд нь үзэгдтэл ярьж өгнө,иргэд итгэж өөрсдөө шат болж бөхөлздөг.Бөхөлзөхгүй гээд ч яахав тэд амьд явахыг л хүснэ шүү дээ.Хамгийн энгийнээр үлгэр нэг иймэрхүү байдалаар аз жаргалтай төгсгөл эрх мэдэлтнүүдэд л очдог.

Wednesday, February 8, 2012

Анхны сэтгэгдэл

За урт удаан бодсоны дүнд Блогтой болвоо гэж.Өмнө нээмэр байсан ч залхуу хүрээд нээж байгаагүй.Блогоо нээж байгаадаа бага ч гэсэн баярлаж байна.Толгойд орж ирсэн,бодсон болгоноо ФэйсБүүк-дээ бичээд байна гэж юу байхав,аль болох Блогтоо бичих болно.Блог нээх гэж бага ч гэсэн хугацаа зарцуулаад бичих гэж байсан зүйлээ мартчихжээ гэж хэхэ.Эхлээд жаал будилах байх гэж бодоод байна.Блог уншиж үзсэн болхоос хэрэглэж үзээгүй,гайгүй л байхдаа.
Аа бас ФБ-ээр холбогдож болно.http://www.facebook.com/profile.php?id=100001596437834 .Анхны сэтгэгдэл...нэг иймэрхүү цэг тавья.