Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Friday, January 18, 2013

Монгол эрчүүд тооны хэлээр

Монгол эрчүүд тооны хэлээр гэсэн сонирхолтой зураг харлаа. Baabar.mn-ий toimdesigner-ийн зургийг хусваа. Бэлтгэсэн Л.Эрдэнэжаргал гэж байна.

Thursday, January 3, 2013

Хүндэтгэлийн хараал

                                                            /Фельетон маягийн/
Би бээр Улаанбаатар хотод амьдардаг соёлт иргэн билээ. Төрсөн цагаасаа хойш хараал хэлж үзээгүй, харанхуй болцон байхад гадуур явж үзээгүй нэгэн юмаа. Энэ мэтээр өөрийнхөө тухай цухас дурьдах юм бол мөд дуусахгүй. Соёлтой иргэдэд шагнал өгдөг байсан бол гэрийн минь ханаар нэг дүүрнэ дээ. Гэх мэтээр өөрийгөө л их соёлтой иргэн гэж бодоод байсан арай үгүй юм шигээ. Бусдын соёлыг ажиглалт дүгнэлт хийлээ л дээ. Тэгсэн энэ нийгмийн харанхуй тал, тоггүй троллейбус гэж адлагддаг хүмүүс чинь харин ч хүндэтгэлтэй харьцдаг гэдгийг би нотолсон!