Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Wednesday, February 15, 2012

Анх удаагаа архи уусан минь

Би гэдэг айлын бага эрхийн балай нэртэй нэгэн.Энэ нэрнээсээ салмаар байдаг ч надтай Наалдан ПАД! Дээрээ 2 ахтай,бид 3 3-уулаа 12-р сард төрсөн.Тийм ч болхоор бага байхад нэгнийх дээр нь нийлүүлээд тэмдэглэдэг байсан юм.Ах дүү хамаатан садан гээд л их юм болно,зассан ширээн дээр 100-ын ундаа(өнгө өнгөөрөө,яг тэр амтаар нь дахиж уух юмсан) чихэр,бялуу гээд бас хамгийн гол зүйл нь бэлэг.Юу өгөх бол гээд хүлээгээд суучихдаг,ямар ч бэлгэнд баярладаг харин хобби болох машин өгвөл маш их баярлана шүү дээ.Яг одоо бичих гэж байгаа 2002 оны төрсөн өдрөөр аав,ээж 2 минь машин өгж байлаа.Одоо ч гэсэн дугуй,цонх нь уначихсан юм байж л байдаг.

Хичээлээ тараад сургууль дээрээ гэрийхнийгээ хүлээгээд сууж байлаа,баасан гараг байсан учир эрт тараад овоо удаан хүлээсэн санагддаг.Тэр өдөр нь 13-ны баасан буюу 2002 оны 12-р сарын 13 байлаа.Нээх аймар зүйл болоогүй л дээ хэхэ.Гэрийхэн ч ирлээ би гэж бөөн баяр,харих замдаа Вокзалын Тоса-гаар дайрж хэдэн зүйлс(яг юу авж байсаныг нь санадаггүй ээ) аваас цааш гэрлүү явав.Би ч гэдэг хүн догдлоод л,гэрт хамаатнууд ирж,идэж ууж баярлаж орой тийш болж бэлэгнүүдээ ч өгөөд нэг иймэрхүү байдалаар баяр өндөрлөвөө гэж.Багадаа их нойрмог байсан болхоор маргааш өглөө нь нойр минь их хүрээд ам цангахын эрхэнд босж очоод хөргөгчнөөс аяга(магадгүй стакан) -тай ус байхаар нь аваад л уучихлаа.Нэг л бишээ нөгөө ус гэсэн зүйл маань харин "Архи" байж.Тэгээд тэр өдөр юу болсоныг сайн санадаггүй юм хэхэ.Ингэж л анхны бөгөөд сүүлчийн удаа(одоогын байдалаар) архи ууж үзсэн хүндээ би.
Ууна ч гэж дайрахгүй,уухгүй ч гэж буцахгүй.Хааяа бодолд дарагдахаараа архи уух л байхдаа гэж бодож байлаа.Их хүсээд байх зүйл биш учраас архи!архи! гээд байдаггүй.Төрсөн цагаасаа хойш 8 жил архи амсаж үзээгүй,харин одоо 10 жил дахиж балгаж үзээгүй яваа тийм нэг л хүн,нэмж хэлхэд тамхи амандаа зууж үзээгүй нэгэн.

4 comments:

  1. хэхэх, уянга бас тэгж уужийсан гэсийшд. 2 бага ах эгч нараасаа түрүлээд..,.,.,.

    ReplyDelete
  2. Хэхэ, багаасаа юм юм үзсэн юм бна :Р

    ReplyDelete
  3. Би оюутан болсон хойноо л архи амсаж үзэж байлаа. Хорвоотой танилцсан түүх гэж зохиол байдаг даа. Архитэй танилцсан түүх гэдэг сэдвээр бичвэл сонирхолтой л юм байна.

    ReplyDelete
  4. Би гарчигаа яг Архитай танилцсан түүх гэж нэрлэх гэж байсан.
    Шинэ санаа төрлөө,энэ гарчигаар юм бичнээ.

    ReplyDelete