Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Saturday, March 16, 2013

Ардын Абрака Дабра үлгэр гэж мэгээд

   Эрт урьдын цагт ч юм уу үгүй ч юм уу бүү мэд Сүмбэр уулыг дов байхад Сүн Үкүнийг бөөсөө түүсэн сармагчин байхад Хөрст алтан дэлхийн хөвөө үл хүрэх газарт Антрактидын Тролл хотын цайзад Рапунзел түүний гал халуухан хайр Карлсоны хамт амьдран суудаг, хэвтдэг, нисдэг, зогсдог, алхдаг байжээ.
Түүнийг Алтан загас, 7 одойн хамт хамгаалдаг гэсэн үүлэн домог амнаас ам дамжин Үнсгэлжин, Винни пүх, Том Жерри 2, тэр байтугай Дэлхийн хэмжээний Мистер, Бодибилдингийн аварга Халкын чихэнд хүртэл хүрчээ. Халк түүний дүү болох Пианод хэлтэл ихээр дуу алдан Болзоотын бор толгой дээр хүчтэйгээр орилон Рапунзелд дургүйгээ илэрхийллээ. Түүнийг орилож байхад Аргуу
-Химнээл байкү, тиемпэр байкү гэсэн бол Амаргүйхүү
-Ая гэж байидаг юүүм, аяндаа тохируулж орилож болохгүй байинүү , Why not! why not гэж намайг Нароодний Артист(Народный артист) орж биахад блаблабла "Та бүхэн рекламан дундуур юм залхтлаа үзэж байгаа тул үүний дараа уулзья, рекламны пауз!"...
Ааа нээрээ тийн Пиано яагаад Рапунзелд дургүйгээ мэдэхгүй байлаа. Тэрээр энэ бүхнийг мэдэхийн тулд Мэргэн ард болон Раш, Рашийн сайн найз орчлонгийн гоо бүсгүй, Miss World-ийн 3 удаагын ялагч Нойрсож буй гүнж дээр очиж асуухаар болжээ. Гэснээс Нойрсож буй гүнж нэг ч удаа титэм зүүж үзээгүй унтсаар байгаа, ганц гэм нь нойрондоо алхдаг, moon walk хийдэг бас 3 тооройны гэрийг нуртал хурхирдаг ажээ.
Пианог байрлал сайтай Туулын хөвөөнд Египтийн Пирамидыг харах боломжтой Маргад эрдэнийн хотхонлуу явж байхад Хорон санаат Соривт, Бүх цаг үеийн хамгийн муу санаат Mojo Jojo, Таван толгойн орд дээр амьдардаг Атгаалжийн 76 толгойтой гишүүд нийлж ширэнгэн ойн хууль биш хуувилдааны жорыг найруулж Час улаан алим Эрээнийх гээд хор хийсэнгүй, харин хоолойгоо боомилж үхэх гэж байсан Өнхрүүшийн гуриланд Данбаолитай хамт зуураад Пиано болон бусад гүнж, сайн яваа хүн бүхэнтэй уулзаж үүрмэгээрээ Миста Пизза хийж өгөхийг даалгаад Mission Imposibru-гийн үргэлжлэлийг зохиожээ.
Яг энэ бүхэн болж байхад Буратино маань Пинокиотой хэн нь илүү урт хамартай болохоо үзэж Гиннесийн номонд орохыг хичээж байв. Гэхдээ тэр 2 чадаагүй өөр хүнд байраа алдсан байлаа.
Хэн гээч? Таавал таван мантуун бууз авч өгье, бодвол чи(та) Оюутан л биз, 70 чинь буугаагүй л биз? Буусан бол өөрөө очиж сумон бууз авч ид!
Хэн бэ гэвэл Ардын хоршооны хөөрхөн Пушкарева Екатерина Валерьевнагийн ач хүүгийн найзын найз Жасмины эгчийн дүүгийх нь хүүхдийн өвөөгийх нь хамт Итгэл зардаг аптект хамт ажиллаж байсан Жан Гумтай замын гарцаар гарч байсан үл таних бүсгүйтэй харц тулгарсан залуугын арвал жилийн ангийх нь хүүхэд болох Далан худалчийн далын далан зэрэгдэх үр сад...заза би тоондоо муу нуухгүй тэхээр Далан худалч гээд нэрлэчихье, Дал дал гээд байхаар 70 мянга бууцан гэж ойлговдоо!
Далан худалч маань панаалдаж худлаа яриад Гиннесийн номонд хамгийн урт хамартай гэсэн шагналын эзэн болж бөөнөөрөө цугаараа бултаараа шагналаа угаахаар болж нэг Омо авчээ. Омо угаалгын нунтаг нь хүйтэн халуухан хоот гэж мэгээд тийм усанд хир толбыг сайтар арилгах дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн юм.
-Wow Монголоор бол Пөөх(гээд байдаг юм билээ) үнэхээр сайн юмаа, шагналын бичиг бүгд юу ч үгүй арилчихлаа. Нөгөө олон бор хүн бөглөрөөд байдаг газар юу билээ? аан тийн Нарантуул зах дээр байдаг 1500 төгрөгний медал байна л даа гэхдээ зүгээрээ Наалдан Пад байхад.
За за далийсаар байтал дэлхийн тэнхлэг эргэж дууслаа буцаад гол сэдэвлүүгээ очьё
Энэ бүх реклам явж байх үед маш олон зүйл болж өнгөрсөн бөгөөд Өнхрүүш Пиано дээр очжээ, юу болсоныг мэдэхийг хүсвэл Google ахаас асуу*
Өнхрүүш өөрийн гурилнаас таслан өгөөд гэрийн хуушуур хийж өгөөд Пианог идэхийг хүлээв. Пиано Өнхрүүштэй янз бүрийн юм ярив, философи улс төр, шашин шүтлэг, бокс оффис, дота, тэмээ унасан баавгай гээд ярисаар л байв. Өнхрүүшийн тэвчээр ихэд алдагдан
- Чи муу хар бишээ ногоон ***** минь наад хараал идсэн *****аа *****гаа *****хээч (энэ яагаад байна аа? аа нөгөө хамаагүй хараал хэлж болохгүй гэсэн хуулинцар гарцан байсан шд)
гээд Пианод хуушуур идүүлэв. Пиано чонын ходоодтой учир юу ч нөлөөлсөнгүй, үүнийг ямар ч хороон санаатан бодсоогүй байв. Өнхрүүш нүд орой дээрээ гарч хүзүүгээрээ 720 градус эргээд зүгээр эсэхийг нь асуутал Пиано FBI-д олон жил ажилласаныхаа үр дүнг үзүүлж ямар нэгэн но байгааг мэдэв. Өнхрүүшийн хөлс урсан түүнээс хар хурдаараа зугтаажээ.
Тэр зугтааж байхдаа Мариогийн томордог мөөгийг идээд илүү хүчтэй болоод зугтсаар байлаа. Яг энэ үед Эрхий мэргэн нэг сум, хоёр сум, гурван сум...зургаан сум, долоон сум тавин Өнхрүүшийг гамбир болгожээ...
 Хэтэрхий их юм бичсэн учир зарим нэг хэрэггүй яриатай хэсгийг алгасаад төгсгөл хэсэгрүү очьё.
-Мистер Фродо та энэ болор шаахайг галт уулруу хийх ёстой гэж Рон Висли хэлэв. Тиймээ түүний зөв байв Фродо болор шаахайг галт уулруу хийснээр үлгэр төгссөн байх гэж бодож байна.
PS: *Google ахаас асуу гэсэн нь тэр бүх зүйлийг мэддэг юм, 3 хоногийн өмнө уншиж байсан номны завсарт бсан зураг хаана унасан гээд хайхаар бүх юм гараад л ирнэ.
За энэ бүхний эхлэлийг гэртээ бичиж төгсгөлийн хэсгийг гэртээ бичиж дуусгаваа гэж :))
2013 он 3 сарын 15-16 Улаанбаатар хот. С.Б.Цолмон 

2 comments: