Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Thursday, April 25, 2013

Дөрөв хоногийн жаргал

Гудамжинд машиныхаа хажууд зогсож байтал намайг танигдахгүй болтол нүүр угааж өнгөлөөд, будаг энээ тэрээ түрхээд, үс засаад, нүдийг минь давхраатай болгоод, хамар өндөрсгөөд, хувцас солиод, шууд газар дээр нь зөв алхах хичээл заагаад эхлэдэг юм байна.
Юу билээ гээд гайхтал гадны сайдууд ирнэ! гэхийн. Тэгээд л толинд харуултал би өөрийгөө танисангүй,гэрийхэн ч танихааргүй болчихож яаана вэ. Унаад явж байсан машинаа хайтал май энэ гээд надад Лада-ны минь биш Ланд Крузер гэдгийн түлхүүр өглөө шүү. Гялай минээ гэснээс бинзенийг нь би дийлэхгүй шдээ гэтэл дүүрээн битгий санаа зов гээд л би зүүдлээд байна уу эсвэл сайдууд биш бирд ирсэн юм болов уу гэж их гайхаад зогсож байтал гудамжаар дүүрэн хөөрхөн бүсгүйчүүд гунхаад л ирж байна шүү дээ. Цаашаа алхаад явтал хотынхоо гудамжийг танихааргүй болчихож, өөрийгөө гадны том хотод байгаа билүү гэж бодлоо шүү. Газрын зураг хайж явсаар талбай дээр ирчихсэн бололтой. Загварын тайзан дээр байгаа мэт баахан хүмүүс алхаад л, цаана нь нэг хөөрхөн морьтой царайлаг ахын хөшөө байна шүү. Морьных нь хөмсгийг ээ, нөгөө ахын инээмсэглэж байгааг нь ээ шүд нь гялалзаад л. За яг Сүх жанжин бололтой. Баярлаад хойшоо харсан чинь баахан туг байх юм. Олимп болж байхад л тийм их туг харсан. Тугнуудын цаана шинэ барилга харагдлаа. Хүүүшэээ төрийн ордонг угаацан байна шдээ. Юу болоод байгааг ойлгох юм алга. Ингэж дөрөв хоног өнгөрөөд бүх зүйл хуучин хэвэндээ орж тоос шороондоо дарагдсан юмдаа...

No comments:

Post a Comment