Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Sunday, October 7, 2012

Хачирхалтай зүүд

Хачирхалтай нь аргагүй сонин зүүд, бодит мөртлөө болж буй зүйлс нь бодит бус зүүдийг 2012.10.08-ны шөнө магадгүй үүрээр зүүдэллээ. Зүүдэлсэн зүүдээ бодоод инээд ч хүрэх шиг, гайхаад л сууж байна. Ойрдоо зүүд зүүдлээгүй нэг зүүдэлсэн чинь дэндүү сонин инээдтэй зүүд зүүдлэх юм. Тэрийгаа бичиж тэмдэглээд авья гэж бодлоо...

Хамгийн эхэнд санаж байгаа зүйл нь хичээл дээрээ сууж байсан юм, нэг л мэдэхэд гадуур 2 найзтайгаа алхаад явж байлаа. Тэгсэн тэээр тэнд нэг робот(Робот хэха) юутай ч юм бүү мэд тулалдаад л, тэгсэнээ бид хэд дээр ирж явна шүү. Хажуу тийш харсан нөгөө 2 чинь бас надаасаа том робот болчихож. Юу болоод байгааг мэдэх юм алга. Тэгээд л нөгөөдхийг чинь цохиод унагачихлаа. Бид 3 за одоо уурандаа ирнэ энээ тэрээ гээд инээлдэж байтал нээрээ тэр цаанаас уул гэмээр том хар, олон эвэртэй юм шиг сэрдийсэн төмөртэй юм гараад ирлээ шүү. Бодвол бас робот биз. Манай 2 ийм гачин юмтай зодолдож байхаар өөрсдөө алга болчихсон нь дээр ч гэлүү нэг тиймэрхүү зүйлс хэлж инээчихээд алга болчих юм. Би ч ийш тийш гайхаад харж байтал барилгачин хүний хувцас шиг саарал дээр шар судалтай хувцастай нөхдүүд явж байна шүү, бодвол цэргийн хүчин бололтой. Холбоотон - Холбоотон гээд нэрлэчихье, яагаад ч зүүдэндээ холбоотон гэсэн юмдаг. Бас л нөгөө Холбоотнууд чинь роботтой юмаа, болилдоо роботоос залхаж байна шдээ. Нөгөө том хар бакь робот чинь холбоотнуудыг ядах юмгүй цохиод авна шүү дээ, инээдтэй юм. Нөгөөдүүл тийм том юмлуу дайрж л байдаг. Гэнэт би зугтааж эхэллээ, хаачихаа ч мэдэхгүй. Түрүүхэн нь Төрийн ордоны зүүн хойно Хадгаламж банкны тэнд явж байсан, гэтэл Чингис зочид буудлын тэнд байна гэнэ шүү. Сайн хараад байтал нөгөө бакь хар чинь жижиг жижиг хэсгээс бүрдсэн( угсардаг, яг амьтны дүрстэй болдог резинэн, хатуу юм байна резин гэхээр арай бишээ, юу ч мэдэхгүй ээ) тийм зүйл байх юм. Тэгээд л Чингис хаан зочид буудлын эсрэг талын байрнуудын доод тагтны доор очиж нуугдаад утсаар ярих гээд байтал нөгөөх чинь хүн шиг хэмжээтэй болчихоод надлуу дайрах юм. Ээ бурхаан би тусламж дуудах гэж байна, бас залуухан шдээ(дэндүү инээдтэй зүүдний нэг хэсэг энэ болой) гэж бодон ХҮЛЭЭЖ БАЙ! ЗОГС! гээд орилтол нөгөөх чинь тэнэг юм шиг хүлээгээд л байхын. Зиа түр далийгаад Хойд Солонгослуу очьё. Тэндхийн нэг генерал улаан дугуй хэлбэртэй, яг л кинон дээр гардаг тийм товчлуур дээр дартал нэг том пуужин(би дэлбэрэх хүртэл нь цөмийн зэвсэг гэж бодсон л доо) яваад өгөх нь тэр. Тэр үеэс зарим зүйлс нь 3D кино шиг наашаа товойж харагдаад, фотошоп-оор дутуу янзалсан зураг шиг ч гэх үү. За одоо буцаад үйл явдалруугаа явья. Нөгөөхийг чинь холбоотны цэргүүд саатуулаад байшингийн дээвэрлүү аваад явчихлаа. Би ч холдож холоос харан зогсож байлаа. ВАаа нөгөө Х/Солонгосын цөмийн зэвсэг Холбоотонтой тулалдаж байгаа этгээд дээр(Зүүд эхэлсэнээс хойш тэр зүйлд нэр өгөөгүй л юм байна, юу ч гэхээ мэдэхгүй байна. Дайсан гэвэл бүүр элгийн юм боллоо) унаж байна шүү. Яг түрүүчийн хэлсэн шиг дэлбэрэлт нь наашаа товойсон юм шиг, яг тэр этгээд дээр дэлбэрээд өнгөрчихлөө. Би сэтгэл дундууд яг цөмийн зэвсэг шиг дэлбэрэх ёстой гээд 2, 3 нахиулчихлаа. Арай л давруу зүүд байна аа, нэг дэлбэрсэн зүйлийг дахиж өөр өөр янзаар дэлбэрүүлээд л. Тэгээд л нөгөө этгээд болон Холбоотнууд дэлбэрээд чад пад суха...
Одоогоор санаж байгаа хэсэг нь энэ л байна. Магадгүй ингээд дууссан байх. Одоо хүртэл инээсээр л, арай тэнэг ч гэх үү, гаж ч гэх үү, сонин ч гэх үү мэдэхгүй юм даа. Хэхахахаха

No comments:

Post a Comment