Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Thursday, December 13, 2012

Архи уугаагүй арван жил өнгөрчээ

Хорвоогийн тоосыг манаргах гэж оролдож олон жил өнгөрчээ. Гэхдээ олон гэж бодож байгаа ч амьдрал гэдэг агуу зүйлийн нэгээхэн хэдхэн секүнд л одоогоор өнгөрсөн байх. Ингээд л гүн ухааны шинжтэй юм сараачих гээд байдаг юм.

Би архи уудаггүй! гэж хатуухан шиг бичнээ гэхдээ ууж үзээгүй гэж худлаа хэлэхгүй. Нэг нас нэмсэн энэхүү өдөр өнгөрөхөд ганц л зүйл бодогдоно. Би гэдэг хүн архи уугаагүй яг 10 жил болжээ гэж. Удаан тэсээд байгаа юм шүү хаха.
Бодоод байхнээ уух үгүй нь хувь хүний л хэрэг. Гэхдээ хууль дүрмэндээ захирагдаад уугаад, амсаад байвал ч гайгүй л гэж боддог юм. Одоо энэ арван жилийхэн гэж айхтар ууна, мэдээж бүгд биш л дээ. Намайг 10 жилд байхад(нээх сүрхий олон жил өнгөрөөгүй ээ 2-3 жил л болж байна) ч хүүхдүүд уудаг л байлаа. Хүүхдүүд ч гэж зарим нь ч хэцүүхэн дээ. Бас заавал ууна, тасрана блаблабла гэж байхаар амсаад өнгөрвөл болоо шд. Ёс гэж зүйл байна уу гэж байгаа юм биш. Хүний амьдрал баяртай гунигтай олон зүйл тохиолдоно. Аймар уухгүй ч амсаад орхиж болно, уудаггүй хүмүүс нь ёс болгон уруулаа ч болтугай хүргээд тавьж болно(өргөсөн ч болно шүү дээ, би өргөөд л орхино). За тэгээд ер нь амттай ч бай амтгүй ч бай ямар ч юм хэмжээндээ байхад л сайхан. Нэг бодлын хүмүүс хэтэрхий туйлшрамтгай, гулгамтгай юм шүү. Сэтгэхүй гэж хэцүүхэн зүйл байна, баяр л бол заавал архи байх ёстой...ингэхээр л уур хүрээд байдаг юм.
Олон үйл бичье гэсэн ч үнэхээр залхуу бас дургүй минь хүрээд эхэллээ. Эцэст нь марзагнаад архи уух гуравхан шалтиг байдаг талаар бичье.
Юу вэ гэхээр:
1. Амьдрал сайхан байна гээд баярлаад ууна
2. Амьдрал энгийн уйтгартай байна гээд ууна
3. Амьдрал муухай байна гээд уйлаад ууна гэжүгаа...

No comments:

Post a Comment