Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Wednesday, March 27, 2013

Хангалттай...

Одоогоос 10 жилийн өмнө буюу 2003 оны 3 сарын 28-ны баасан гариг үүлэрхэг, сэвэлзсэн салхитай бүрхэг өдөр байсан. Тэр өглөө юу болохыг мэдэхгүй инээгээд нисэхийн зүг инээсэн хэвээр явсан юм. Яаж ч мэдэх вэ дээ, жоохоон юугаа ч ойлгохгүй хүүхэд байсан шүү дээ. Инээсээр л... Онгоцны буудал дээр 2 ахтайгаа тоглох гэж нэг оролдоод л, аав ээждээ эрхлэх гэж ч нэг үзээд.

 Хэдэн цагийн нислэг байсныг санахгүй юм, аав минь урд ирээд "Миний хүү чихэр авч идээрэй" гээд инээгээд 1000 төгрөг өгч байсан нь хамгаас тод үлдэж. Ямар их мөнгө вэ гээд баярлаад мөнгөө хурдхан үрэхийг бодоод яаж үрэхээ төсөөлөж байсан юм байна. Тэнэг тэнэг тэнэг! Одоо хүртэл тэр 1000 төгрөг бага мэт боловч маш их үнэ цэнэтэй мэдрэмжийг үлдээх мөнгийг хадгалж байсан бол гэж хааяа бодогдох юм. Тэгээд л цааш аав минь орж бид нар гадаа цонхоор харж зогсож, зогссоор онгоцлуугаа орлоо. Тэр л өдрийг аав их удаан хүлээсэн юмдаг. Амьдралын өмнө ар гэрийхнийгээ аз жаргалтай сайхан амьдруулахын төлөө тэсэн ядан өдөр хоногийг тоолож, Япон хэлийг хэнээс ч илүүтэйгээр мэрийн сурч Наран улсын зүг нисэх онгоцонд суух эрхийг авсан хүн дээ. Сайхан өдрүүд ирнэ гэж бодсон байхдаа тэр үед би...

Гэхдээ тийм биш юм билээ, хамгийн их аз жаргалыг элэг бүтэн гэр бүлээрээ цуг байхад л мэдрэх юм билээ. Мэдрэхийг ч хүсэж байна, хүлээж байна. Бүхэл бүтэн 10 жил өнгөрчээ тэр өдрөөс хойш. Эхлээд юу ч ойлгоогүй, бодоогүй, мэдээгүй хэдэн жил өнгөрсөн. Гайхсан, бодсон, зарим зүйлийг мэдсэн хэдэн жил өнгөрч эцэст нь хүлээж, мэгшиж, санасан жилүүд өнгөрсөн. Жил болгоны энэ өдрийг хэзээ ч мартаж чаддаггүй, нэг л хэвийн нэг л зүйлийг хүлээсэн, нэг ижил бүрхэг өдрүүд.
Бор хоног, шар нар нь их хатуу юмаа. Бусдын хэрэглэж, өмсдөг зүйлсээр гачигдахгүй бусдаас доор орохгүй, дутагдах зүйлгүй байлгахыг л хичээсэн, чадсан. Гэхдээ маш том зүйл дутагдаж байсан...
Арван жилийн сурагч байхдаа хичнээн их ааваараа хүргүүлж, орой тарахаар үүдэнд инээгээд зогсож байхыг нь хүсдэг байсан гээч. Гэхдээ цөөхөн хэдэн удаа хүргүүлж үзсээн тэр л хангалттай тэгээд л ганцаараа сургуульруу явна. Эцэг эхийн хуралд ээж л сууна. Орой нь ээжийн юу гэхийг хүлээнэ, ганц удаа ч болтугай ааваасаа хичээл дээр ингэсэн байна лээ тэгсэн байна лээ гэж сонсохыг хүснэ. Өөр үг хэлэх байсан байлгүй дээ.
Хүүхдүүд тоглоод л аав ээж нь ирээд авна, жоохон тогломоор байна шдээ, энийг аваад өг тэрийг аваад өг. Авч өгсөнгүй гэж уйлж унжиж уурлаад л. Намайг тэгж өсгөөгүй, тэгж ч өсөөгүй. Зөв бурууг ялгаж салгахыг аль чадахаараа заасан. Авьяас мэдлэг, чадварыг нь бусдад магтаж яриад бахархсан ч багадхаар агуу хүн.
Хүүхэд болгоны хувьд аав нь супер баатар гэж. Миний хувьд суперийн супер...
Аль хэдийн 10 жил өнгөрчихжээ. Тийм хурдан гэж үү? эсвэл тийм удаан гэж үү?
Мэдэхгүй юмдаа... Аавынхаа өмнө их буруутай, уучлалт гуйгаад байхад ч багадхаар. Тэр үнэтэй үгсийг нь сонсдоггүй байжээ, сонсоноо сонсоно...Уучлаарай ааваа гээд тэвэрмээр...
Тэртээг зорисон аавыгаа ирнэ гэж хүлээдэг би аавтай хүн
Хүү минь хаана байна гээд хүрээд ирэхийг нь хүлээж суудаг би...
БИ ААВТАЙ ХҮН!
Цааш нь бичиж чадахгүй нь ээ...

5 comments:

  1. Uhaalag saihan huu bn amjilt! Aabiigaa hairldag mundag er hun! USA, Chicago..Baya

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа, таньд ч бас амжилт хүсье!

      Delete
  2. aaw n ochoosoi, hamag hairan amidral n yawlaashdee

    ReplyDelete
  3. za za baahan uilchilaa. AAViin chin bichsen yumiig dandaa unshdiimoo bi. fan ni. ohin min ene namar surguulid orno, hajuud ni baij chadahgui ni dee gej.

    ReplyDelete
    Replies
    1. Танилцсандаа таатай байна, охинтойгоо хурдан уулзаарай :D

      Delete